ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.07 03:05

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат 40 сая төгрөгөөр торгуулж магадгүй

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэх үеэр өрөөндөө тамхи татдаг тухайгаа үнэнээ хэлсэн нь шуугиан тариад байсан билээ. Эгэл ардыг гудамжинд тамхи татвал торгоод байдаг, эрх баригч намын том даргад энэ хууль үйлчлэх болов уу гэсэн хүлээлт үүсээд байсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг түүнийг Тамхины хяналтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 заалт буюу Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглосон заалтыг зөрчсөн гэж үзжээ. Улмаар мэргэжлийн хяналтын байгууллагад хандан Д.Эрдэнэбат гишүүнийг торгохыг хүсчээ.

Магадгүй хууль хэрэгжсэн өдрөөс хойш өдөр бүр түүнийг өрөөндөө тамхи татсан гэж үзвэл торгууль нь 40 гаруй сая төгрөг болох тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан удаатай.

Онцлох нийтлэлүүд