ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Туслах ангилал
2018.11.10 02:11

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын мэдээллийг ил болгох хүсэлт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт хандан Мэдээлэл хүсэх тухай албан бичгийг энэ сарын 6-нд хүргүүлжээ.

Ингэхдээ ЖДҮХ сан хэдэн оноос зээл олгож эхэлсэн, одоогийн байдлаар олгосон нийт зээлийн хэмжээ, эргэн төлөлт, төлөгдөөгүй зээлийн талаарх мэдээллийг хүсчээ. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн зээлийн мэдээллийг хүссэн байна. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангуудын талаарх албан ёсны мэдээллийг авахаар албан мэдээлэл авахаар хүсэлт хүргүүлжээ.




Онцлох нийтлэлүүд