ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.12.07 01:12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэн нь хэнийгээ түрүүлж хорих анги руу авч явах вэ гэдгийг л би харж байна

Image result for Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрээр, "МАН-ын гишүүд бүгдээрээ шалгагдаж байгаа юм билээ. Хэн нь хэнийгээ түрүүлж хорих анги руу авч явах вэ гэдгийг л би харж байна. Шударга бусын хонгил гэж яриад байдаг, гэтэл хулгай хийсэн хүн нь хулгай хийсэн хүнээ барих гээд сууж байгааг ямар хонгил гэх вэ. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх эрхтэй. Надад ирсэн мэдээллээр, ЖДҮХС-ийн зээлийг эхнэр нь аваад, зориулалтын бусаар ашигласан бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байгаа. Тойргийн иргэд болон найз нөхдөдөө ЖДҮХС-аас зээл авч өгөөд хувь хүртсэн УИХ-ын гишүүд ч байгаа. Мөн авсан зээлээ буруугаар ашигласан, тодорхой хувь авсан, гурван хувийн хүүтэй аваад 60 хувийн хүүтэйгээр зээл олгосон нь мөнгө угаасан хэрэгт холбогдож байгаа юм. Одоогоор гурван гишүүнийг мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа, түдгэлзүүлэх санал оруулахаар нийслэлийн прокурор дээр яллах дүгнэлт үйлдсэн байгаа гэдэг мэдээлэл ч тодорхой юм билээ. Ерөнхий прокурорын байгууллагаас лавлахад удахгүй энэ асуудлыг оруулна гэдэг мэдээлэл өгсөн. Хэрвээ гишүүдийг эргүүлэн татчихвал шүүрэн шанагаар гоожиж буй мэтээр бусад нь ч мөн дагаж асуудалд орно." гэлээ.

Онцлох нийтлэлүүд