ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.09.19 04:09

Украины Ерөнхийлөгчийн хүү Донбасст байлдаж байгаа

Украины төрд хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүсийн хүүхдүүд бүгд Донбасст эх орныхоо төлөө байлдаж байгаа тухай тус улсын хэвлэлээр мэдээллээ. Ерөнхийлөгч П.Порошенкогийн хүү ч зэвсэг мөргөлдөөн гарч байгаа нутагт байгаа гэнэ. Тодруулбал Украины төрийн тэргүүний ууган хүү 29 настай Алексей сайн дураараа Донбассыг зорьжээ. АНУ-д айлчилж буй П.Порошенко CNN-д ярилцлага өгөхдөө ийнхүү хэлсэн байна.

Ю.Дэлгэр

Онцлох нийтлэлүүд