ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.07.09 07:07

Улаанбаатарт өдөртөө бага зэрэг сэрүүсэж 20-22 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө бага зэрэг сэрүүсэж 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, ахиухан хэмжээний усархаг бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын талаар 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод- Дарьгангын талаар 30-35 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.


Онцлох нийтлэлүүд