ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.09.13 07:09

Улаанбаатарт өдөртөө 14-16 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Маргааш үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө сэрүүсч 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 3-8 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.


Онцлох нийтлэлүүд