ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.07.14 11:07

Улаанбаатарт 27-29 хэм дулаан


Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуурын болон Их нууруудын хотгороор 22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Онцлох нийтлэлүүд