ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.05.18 04:05

“Улаанбаатар марафон-2018” тэмцээнд оролцох тамирчдад зөвлөгөө өглөө


Улаанбаатар марафон 2018 оны тавдугаар 19-ны 09.00 цагаас гараанаас гарна.

- Гүйх маршрутын дагуу замын хөдөлгөөн 07.00-17.00 цагт хязгаарлана.
-Гараанаас гарахдаа бие биеээ хүндэлж түлхэхгүй тайван жигд , соёлтой гарах,
талбай, усны цэгүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжтой.

-Та даралт хянуулаарай.
-Энгэрийн дугаараа урдаа унахааргүй бэхлэх /энгэрийн дугаар байхгүй,харагдахгүй газар байрлуулж, барианд орж ирсэн тохиолдолд барианд орсонд тооцохгүй/
-Гараанаас гарахдаа өөрийн зай, насны ангилалын тэмдэг, тэмдэглэгээ тавьсан хаалгаар орж байраа эзлэх,
-Барианд орохдоо өөрийн зай, нас, хүйс ангилалын тэмдэг, тэмдэглэгээ тавьсан замаар орж ирэх,
-Цаг агаарт тохируулж хувцасаа бэлтгэх /Гүйлтын пүүз нь хөлд эвтэйхэн, холгохгүй байх/
-Гүйх замдаа баруун гарын дүрэм буюу баруун гар талруу шахаж гүйх зэргээр зөвлөмжийг дагана уу гэсэн зөвлөмжийг тэмцээн зохиох багийнхан гаргажээ.

Онцлох нийтлэлүүд