ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.12.05 02:12

Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази болон Монгол Улсыг хариуцсан захирал Масару Хонма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Европын Сэргээн босголт хөгжлийн банктай Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлын менежментийн шинэчлэлийн төсөлд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Нийслэл "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-аар дамжуулан Улаанбаатар хотын хог хаягдлын үйлчилгээг шинэчилж, хог хаягдал дахин боловсруулах байгууламж барихын зэрэгцээ одоо үйл ажиллагаагаа явуулж буй хогийн цэгийн байгууламжийг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банк Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн шинэчлэлийн төсөлд 12 сая хүртэлх еврогийн урт хугацааны зээлийн санхүүжилт үзүүлэхээр боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд