ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.05.18 03:05

Унадаг дугуй сонирхогчдыг хамгийн том дугуйчдын цуглаанд урьж байна

Унадаг дугуйг анх 1800 оны үед Эфим Артаманов гэдэг тариачин эр зохион бүтэээж Уралын нурууны Верхотурье гэдэг тосгоноос Москва хүртэл аялж байсан гэдэг. Энэ хүн төрөлхтний анхны дугуйн аялал байсан гэж үзэж болно.

Монголд анхны дугуй 1900-аад оны эхээр орж ирж байсан бөгөөд анхны дугуйг нэрт эрдэмтэн С.Шагж гэдэг хүн унаж байжээ. Дугуй нь тухайн үеийнхээ нийгмийн элит түвшнийхэн буюу бэл бэнчинтэй хүний хэрэглээ болж байсан гэдэг. Энэхүү хэрэглээ нь яваандаа тун удалгүй бүх нийтийн болж хувирсан юм.

Манай улсад дугуйгаар аялагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Дугуйн аялал нь Монголын аялал жуулчлалын салбарын нэн шинэ бүтээгдэхүүний нэг яах аргагүй мөн.

Унадаг дугуй нь хүний эрүүл мэндэд маш их ач тустай, санхүүгийн ачаалал үүсгэдэг тээврийн хэрэгсэл биш, хүний өдөр тутмын хэрэгцээнд хөнгөн авсаархан гэхчлэн хэрэглэхэд тохиромжтой.

Маргааш буюу тавдугаар сарын 19-нд энэ жилийн хамгийн том дугуйчдын цуглаанд болох юм. Унадаг дугуй сонирхогчдыг дугуйчдын цуглаанд урьж байна.

Б.НОМИН-ЭРДЭНЭ


Онцлох нийтлэлүүд