ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.09.17 03:09

Ургац хураалт хэвийн үргэлжилж байна

Үр тариа хураалтын ажил 20 орчим хувьтай байна гэж албаныхан мэдээллээ. Энэ нь ойролцоогоор 100 гаруй мянган тонн улаан буудай хураасан гэсэн үг юм. Харин төмс, хүнсний ногоо хураалтын ажил 40 орчим хувьтай байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үр тарианы хураалт 10 гаруй хувиар ахиу байгаа бол төмс, хүнсний ногооны хувьд өнгөрсөн жилийн мөн үетэй ижил түвшинд байгаа юм. Түүнчлэн ургацын урдчилсан балансаар 420 гаруй мянган тонн улаан буудай, 210 мянган тонн төмс, 104 мянган тонн хүнсний ногоо хурааж авах тооцоо гарсан ажээ.

Аж ахуйн нэгжүүд байгаа техникээ зөв зохистой ашигласан тохиолдолд ирэх сарын нэгэн гэхэд ургац хураалтын ажил дуусах боломжтой гэж ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Одонхүү мэдэгдлээ.

Онцлох нийтлэлүүд