ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2015.03.27 01:03

Урт хугацаат ЗГҮЦ арилжаалж эхэлнэ

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Сангийн яамнаас 2014 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэйгээр арилжих шийдвэрийг гаргасан билээ. Өнгөрсөн таван сарын хугацаанд нийт 150 орчим тэрбум төгрөгийн бондын арилжаа Монголын Хөрөнгийн биржид явагдаж 200 орчим шинэ дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгийн зах зээлд нэмэгдсэн нь дээрх бодлогын зорилт нь зөв зохистой байсныг илтгэж байна. Тиймээс хөрөнгийн зах зээл дэх олон нийтийн оролцоог улам нэмэгдүүлэх зорилгоор 2015 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн урт хугацаат буюу 3 болон 5 жилийн хугацаатай бондыг Монголын Хөрөнгийн биржээр арилжихаар Сангийн яамнаас шийдвэрлэсэн байна.

Онцлох нийтлэлүүд