ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.01.13 02:01

Утааны эсрэг хэвтээ жагсаал болов


Өнөөдөр Сүхбаатарын талбайд "Утааны эсрэг ээж аавууд" фэйсбүүк бүлгэмийн гишүүд эсэргүүцлээ илэрхийлж "Xэвтээ" жагсаал хийлээ. Тус бүлгэмийн гишүүд төр, засгаас явуулж буй утааны эсрэг бодлогыг шүүмжлэн, өмнө нь хэд хэдэн удаа жагсаал хийж байсан юм. Харин өнөөдөр тэд "боогоод үхчихлээ", "бидэнд цэвэр агаар хэрэгтэй", "60.000 халаагууурын шахаа хэний бизнес вэ" гэх мэт уриа лоозон барьж утааны эсрэг тэмцсэн юм. Энэхүү жагсаалд 100 орчим иргэн оролцсон бөгөөд ирээдүйн үр хойчийнхоо төлөө тэмцэж байна гэдгээ илэрхийлж байв.

Энэ үеэр Сүхбаатарын талбайн төвд төр, засгийн тэргүүн нар, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль тогтоогчид Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж байсан юм.





Сурвалжилсан:Б.АМАРТҮВШИН

Гэрэл зургийг:Г.БАЗАРРАГЧАА

Онцлох нийтлэлүүд