ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.10.21 06:10

Ухаалаг гар утсанд суурилагддаг роботжуулсан хурууг танилцуулна


“Мобилимб” нэртэй нэгэн старт-ап өвөрмөц сонирхолтой бүтээлээ танилцуулахаар төлөвлөж байна. Энэ бол ухаалаг гар утсанд суурилагддаг роботжуулсан хуруу юм. Энэхүү роботжуулсан хурууг энэ сарын сүүлээр Берлин хотноо болох үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор дэлгэрэнгүй танилцуулахаа мэдээлжээ.

Роботжуулсан хурууг ухаалаг гар утсанд PZ-15320 гэх холболтын тусламжтайгаар суурилуулдаг. Гаднах хийц нь 3D принтерээр хэвлэн гаргасан хуванцар материалаас бүтсэн. Ухаалаг гар утсаараа Андройд болон Юнайти Эй-Пи-Ай сүлжээгээр холбогдон ажиллуулдаг. Үүгээр дамжуулан өөрийн хүссэн үйл хөдөлгөөн бүрийг программчлан хөгжүүлэх боломжтой гэжээ. Гар утсаа барьж байхад роботжуулсан хуруу гаранд массаж хийдэг. Мөн аливаа нэгэн тавцан дээр хэвтэж байхдаа өөрөө өөрийгөө чирж явах эсвэл хөндлөн босоо болон байрлалаа сольдог.

Ухаалаг гар утасны ухаалаг суурь ч гэж ойлгож болох юм. Хөгжүүлэгчид нь энэхүү бүтээлээ улам сайжруулах тал дээр ажиллаж байгаа. Цаашид яг ямар зориулалттайгаар бүтээж ашиглах талаараа дэлгэрэнгүй мэдээлнэ хэмээн мэдээлсэн юм.


Онцлох нийтлэлүүд