ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.06.03 10:06

Филиппиний ерөнхийлөгч ижил хүйстнээ сонирхдог байжээ


Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте ижил хүйстэн байсан гэдгээ зарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт тэрээр Япон улсад айлчлах үеэрээ тус улсад ажиллаж амьдарч буй Филиппинчүүдтэй уулзалт хийжээ. Уулзалтын үеэр өмнөх эхнэр Элизабет Зиммермантайгаа амьдарч байхдаа ижил хүйстнээ сонирхдог байсан хэмээн ярьж. “Нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй намайг эмчилсний үр дүнд би дахин эр хүн болсон. Одоо би эрчүүдийг харахаа больсон, надад үзэсгэлэнт бүсгүйчүүд таалагддаг” гэж ярьжээ.

Тэрбээр өмнө нь ижил хүйстнүүдтэй холбоотой асуудал дээр шүүмжлүүлж байсан түүхтэй. 2016 онд Филиппин улсад суух АНУ-ын Элчин сайдыг ижил хүйстэн хэмээсэн нь хоёр орны дипломат харилцаанд асуудал үүсгэж байсан юм.

Онцлох нийтлэлүүд