ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.03.15 05:03

Фэйсбүүкийн доголдлын үеэр Телеграмд 3 сая хэрэглэгч нэмэгджээ

Фэйсбүүк, Инстаграм, Ватсапп, Мессенжерийн хэвийн ажиллагаа өчигдөр дэлхий даяар доголдож компанийн нэр хүнд багагүй унасан билээ. Уг уналт Телеграм аппликейшн чатад ашигтайгаар эргэж, хэрэглэгчийн тоог 3 саяар нэмэгдүүлжээ. Хэрэглэгчдийнхээ чатыг гуравдагч этгээдэд харуулахгүй байхаар нууцалдаг уг чат аппыг өнгөрсөн жил ОХУ-д хориглож байсан түүхтэй. Телеграм дээр бичсэн чат сервертээ хадгалагддаггүй ажээ.Телеграмын Гүйцэтгэх захирал Павел Дуров өөрийн Твиттер хуудаснаа “Өнгөрсөн 24 цагт манайд шинээр 3 сая хэрэглэгч бүртгүүлжээ. Бид жинхэнээсээ аюулгүй байдлыг тань ханган ажилладаг” гэсэн утга бүхий жиргээг нийтэлсэн байна. Өнгөрсөн жилийн энэ үед Телеграм 200 сая идэвхтэй хэрэглэгчтэй байсан билээ.

П.САЙНЖАРГАЛ

Онцлох нийтлэлүүд