ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2017.12.15 03:12

Хагарсан ч гэсэн хэсэгхэн хугацааны дараа бүтцээ бүрэн сэргээх чадвартай шилийг бүтээжээ

Японы Токиогийн их сургуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хагарсан ч гэсэн хэсэгхэн хугацааны дараа бүтцээ бүрэн сэргээх чадвартай шилийг зохион бүтээжээ. Нийлэг полимер материалаар бүтээсэн уг шилийг эрдэмтэд хоёр тэнцүү хэсэг болгон зүсээд, дараа нь ямар ч бодис ашиглалгүйгээр тасалгааны хэмийн нөхцөлд буцаан нийлүүлж чадсан байна. Шилний хоёр хэсгийг нийлүүлэхэд хэдхэн минутын хугацаа хангалттай боловч бүтцийг нь бүрэн сэргээхэд 1-6 цаг шаардагдах бөгөөд үүний дараа шил эргэн хатуу болж, гаднаас өгсөн ачааллыг даах боломжтой болжээ. Устөрөгчийн холбоо гэгчийн нөлөөгөөр ийм үр дүнд хүрсэн гэдгийг эрдэмтэд онцлоод “полимер молекулууд хуваагдсан ч гэсэн анхны төлөвтөө эргэн ордог” гэж тайлбарласан байна. Токиогийн их сургуулийн профессор Юсүкэ Янагисава “Хатуу биетийн бүтцийг өөрчилсөн ч хэвийн температурт хэлбэрээ эргэн хадгалах боломжтой гэдгийг бид баталж чадлаа.Түүнээс гадна ийм шинж чанар нь байгальд орчинд ээлтэй шил гарган авах боломжийг нээж байна” гэж ярилаа.

Онцлох нийтлэлүүд