ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2015.04.26 02:04

Хайрын бунхан

Зураач Д.Аззаяа богино өгүүллэгийн төрлөөр нэлээд хэдэн өгүүллэг бичиж ирүүлжээ. Тэдгээрээс “Хайрын бунхан” өгүүллэгийг толилуулж байна.

Гадаа нохой гаслам халуун.Хөлсөнд нэвт норсон хувцасбиетэй наалдаж, уурандсууж буй мэт агаар хүртэл халж, амьсгалахад бэрхтэй. Дотоодчинадаастөөнөх биеийнхээ илчийг хүртэл тээр шаамаар санагдана. Мултан хотын зочид буудлын өрөө тохилог тавтай ч бас л бүгчим.Толгой манарч, гүрээний судас лугшиж, хөл хөөчихсөн болохоорарай ядан гутлаа тийрч орон доогуур ортол өшиглөчихөв. Ядарсандаа хувцсаа чтайлах сөхөөгүй банн дүүрэн усанд харайж ороход минь цалгисан ус шалаар нэг нэлийн урслаа. Цэл хүйтэн усанд гэнэт орсон болоод тэр үү, гэнэт цочирдож хоёр нүд харанхуйлан бүрэлзэхэд, ухаан санаа манаран, хичнээн харах гэж хичээвч хав харанхуй хэвээр л байв. Сандарвал халтирч гэмтэх, ухаан балартаж усанд живж мэднэ хэмээн тэрүүхэн хооронд элдвийг бодлоо. “Хүйтэн усанд орох аюултай, голын усанд хөлөө дүрэхдээ ч заавал зулай дээрээ ус асгаж биеэ дасгах хэрэгтэй.Харзны усанд ороход хүний хамаг судас булчин агшдаг. Бие дулаацаж судас буцаж тэлэхэд цус бүлэгнэдэг аюултай” хэмээн аав маань захидаг байсан нь санаанд орж цэл хүйтэнд усандмунхаглан харайн орсноо бодон хэсэг зуур босч ч чадахгүй хэвтэв. Тэгж байтал ашгүйнүд онгойжсэтгэлжигтэйхэн тайвширч, саяхан л байж суух газаргүй халууцаж байсан хүн бараг л даарч чичрэхдээ тулж уснаас гарахын мөн боллоо. Буудлын хаалга тор хийн дуугарч нөхөр маань чанга чанга дуугарах нь утсаар ярьж байгаа бололтой. Гэтэл гэнэтхэн түгжээгүй орхисон угаалгын өрөөний хаалга сэв хийтэл онгойж, үл таних, сахал хөмсөг нь нийлсэн догшин дүртэй пакистан эр шууд орж ирэн яаран сандран өмдийнхөө тэлээг тайлахыг харахад хариугүй давсаг нь хагарах гэж байгаа нь илт. Усан дотор хэвтэж байгаа намайг анзаарах ч сөхөө байсангүй. Юу юугүйл морь харах нь тодорхой болоотохов. Би ч балмагдан сандарч өөрийн мэдэлгүй уулгаалдан хамаг усаа цацсаар ухасхийн бослоо.Өтгөн хар үс,битүү сахалтай тэр хүн яг л тэр чигтээ царцаж хөших мэт хөдлөлгүй хоромболсноо, мөрөөрөөхагас эргэннамайг олж хармагцаа томоос том алаг нүдэнд ньайдас дүүрэх шиг болж, зэрлэг амьтных шигдогшин харцаар намайг цоо ширтсэнээ, хий дэмий лам нь ангалзан дуу нь гарахгүй агааргүйдэн бачимдах мэт болов. Тэгснээ огцом цочир, зүрх зүсэм аймшигт дуугаар сахалт эр орилоход би ч цочсондоо золтой л баннтай ус руугаа уначихсангүй. Зүрх дэлсэж өөрийн мэдэлгүй нөгөө сахалтэрийгдаган хоолой мэдэн хашгирч гарлаа. Эрхүний баргил хоолойноос гарамгүй шингэн, жингэсэн дуугаар шүгэл мэт исгэрэн зогсолтгүй орилох эрийн дуутай хорших миний хашгираанаар нөхөр маань сандран орж ирээд, бид хоёрыг ээлжлэн харж инээдээ барьж ядан жуумалзаж, ухаан сэхээгүй хашгирах нөгөө эрд хандан:

Айлтгүй ээ,эхнэр маань байна… гэхэднөгөөх эр нь ойлгож байгаа шинж огт алга аа... Нүд нь эргэлдэнорилоод л ... аргаа барахдаа нөхөр маань сахалтын ханцуйнаас угзран өрөөнөөс хүчээр гаргалаа. Тэгснээалчуур шүүрэн авчбиеийг минь зузаан алчуураар ороож:

Ээ, усанд унатлааайгаа юу?Сахлаас цаашгүйаймхай амьтан чамаас айж байдаг гээддооглонгуйинээв.

Тэгснээ “За,одоо хувцсаа хурдан соль, хоёулаа монгол бүсгүйн бунхан дээр очъё. Чамайг авахаар ирсэн жолоочоо шээсийг ньалдтал айлгачих юм”гээдчанга чанга инээснээ эртхэн хөдөлцгөөе гэсээр өрөөг орхин гарцгаалаа. Айж, бас даарч,хувцсаа сольж байхдаа өөрийнхөө дүрийг толинд санаандгүй олж хараад эвгүйцэн цочихоор харагдахад бушуухан гэгч нь алчуураар нүүрээ үрэн сайтар арчаад, үсээ сэнсдэж,хуурай хувцас өмстөл бие сэтгэл аяндаа тайвшрах шиг болов. Бид хүн машин бужигнасан Мултан хотын төвөөс гарч давхисаар шороон замд орж, улаан тоос дэгдүүлэн явлаа. Надаас цэрвэн зугтаж харц буруулахжолооч эр дуулахтайгаа болж:

Бужигнасан тоос, манарсан шороотой Мултан хот

Бунхан шарил,олдвор олонтойМултан хот

Буцлам халуун, түлэмилч нь эрлэгтэй холбоотойМултан хот

хэмээн аялахад нь сэтгэлд хөнгөхөн гуниг төрнө.Сүнс хэмээн надаас айсан сахалт эр, хулгайч гэж түүнийг андуурсан бид хоёрыг нөхөр маань бодон үе үеинээд алданнамайг налан тухтай гэгч нь сууна. Зам зуур өдий төдий үзэсгэлэнт том жижиголонбунхан үзсээр нар хэвийх алдад эртний орхигдсон сүм дуганы нуранги хуучин туурийн ойролцоо бууцгаалаа. Зогсож буй газар маань өндөрлөг тул алган дээр байгаа мэт бүгд ив ил. Зөөлөн салхи сэвэлзэнүсний үзүүрээр тоглож,жаргаж буй нарны туяа улбартан шаргалтаж, тогтоол усны ойролцоо ганц нэгэн тахийж махийсан мод сүглийх нь тунчиг үзэсгэлэнтэй.Хамгийн наад захын намханшавар байшингаас нэгэн хижээл эр гарч саравчилснаа биднийг амдан алхлаа. Арай зайдууханд өнө удаан жилийн салхи наранд элэгдэж мөлийсөн жижигхэнмонголгэр шиг хэлбэртэй бор бунхан нүдэнд дулаахан, сэтгэлд нэг л ойрхон харагдана. Нөгөө хижээл хүн амьсгаагаа даран духныхаа чийхарсан хөлсийг гарынхаа араар шударчөлөн хир суусан өргөн халхгарцагаан шарвааран өмднийхөө ташаанд арчиж, биднийгмонгол гэж ихэд олзуурхаж буй бололтой. Ганц хоёр шүд нь унасан амаа байдгаараа ангайн инээж гар барин мэндлээд “хайрын бунхан”монгол хүнээ ирэхийг олон зуун жилмөн ч их хүлээсэн байх даа,хөөрхийдөө гэв. Тэрээр явсаар “Хайрын бунхан” хэмээх нөгөөх бор бунханыг налан зогсоод намайг харц салгахгүйих удаанаарширтэхэд надад ихэд таагүй санагдаж, дотроо дургүйцэн зогсов. Хижээл эр хоолойгоо зассанаа харцаа нөхөр рүү маань шилжүүлж:

- Би танай гэргийг хараад л...энд амьсгалаа хураасан хөөрхий бүсгүйг ... нэгиймэрхүү л дүр төрхтэй охин байсан болов уу хэмээн төсөөлжбайна. Та хоёр гэрлээд удаагүй байх аа гэв.

- Тиймээ, бид хоёр саяхан гэрлэсэн.Монголчууд бидэнд нийтлэг шинж төрх байлгүй яахав гэж хариулаад, нөхөр маань миний гарыг зөөлхөн атгаснаа эртний бунхныг цоо ширтэн яагаад ч юм зөөлхөн санаа алдлаа.

Тайлбарлагч эр нүдээ онийлгон омголтсон хүрэн уруулаа долоож бид хоёрыг ээлжлэн харснаа:

Танай Монголын түм буман цэрэг дайчид хар сүүдэр татах мэт Энэтхэгт нөмрөн ирж, хот сууринг газартай нь тэгшилж байсан үе.Чингис хааны цэргийн мянганы ноён Балаа, цэргийн Чэрби гээд нэрт жанжид Шин мөрний зүг зугтсан Жалал Ад Ди султан, хан Малигийг гэзэг даран хөөж явсаар борцлогдож хатам, шатаан хуйхалсан ид халууны улирал, ялаа шумуул бужигнасан хамгийн хатуу цагт Мултанд ирсэн түүхтэй. Монгол хүн, морьд бүгд л аагим халуунд цуцаж, зарим нэг нь өвдөж эхэлсэн гэдэг. Сүрдэм сайхан биетэй,жанжныхайртай, үзэсгэлэнт гэргий нь...бидний энэ зогсож буй газартнас эцэлсэн домогтой . Гэрлээд удаагүй эрүүл чийрэг, цэл залууханцэцэг шиг цэвэрхэн гэргий нь эр нөхрийнхөө ханхар энгэрт нь наалдан тэврүүлсээр сүүлийнхээ амьсгалаа хураахад аргаа барж цөхөрсөн идэрхэн жанжин хайртай бүсгүйгээ элгэндээтэвэрсээр уул хад нурах мэт энэ л газарт өвдөглөн унаж сөхөрчээ.

Тэр хөх тэнгэрийн зүгт ширтэн ширтэн чимээгүйхэнмэгшин гашуудаж:

-Эхнэрийн минь оронд намайг аваач тэнгэр минь хэмээн гуйн гуйн мөргөн шивнэх жанжны хүсэлтийг эгнэн зогссон цэргүүд нь амьсгал даран чагнаж, сэтгэлээ шимшрүүлж байж. Хайртай бүсгүйгээ хөдөөлүүлж, гэр хэлбэрт энэхүү бунханыг босгосон нөгөө залуу жанжны зүрх сэтгэл ньэнэ л газарт хоргодон, хагацаж ядан гашуудсааролон хоносон гэнэ билээ. Үргэлж нар шатаж байдаг тэнгэрт гэнэт бараан үүл татаж, нар хиртэх мэт, хаанаас гарч ирсэн гэмээрүй олон хар шувууд гэрэл гэгээг үгүй болтол халхлан ниссэн, тэр нэгэн аймшигтөдөр их Чингисийн түм буман морьтон дайчидтал хөндийг яг л хар өвс мэт бүрхэн хөдөлсөөр бунхныг цувран тойрцгоож өрсөн шагай шиг жигдрэнжагссааар залуу сайхан жанжингаа яг гол дундаа хийж эргэж ч харуулахгүй авч одохдоо, замдаа таарсан бүгдийг хүйс тэмтэрч хар үнс болгосон гэдэг. Монгол эрчүүд дайн байлдаанд үхлээс үл эмээнцусаа асгаруулан тулалддаг хэрнээ зүрхнийхээ үнэн хайрынхаа өмнө ихэд сэтгэл зөөлөн улс бололтой хэмээн түүний ярихыг сонсон зогсохдоо сэтгэлээ барьж чадалгүй нулимс минь урсаж байсан юм. Нөхөр маань халуу дүүгсэн өргөн цээжиндээ намайг нааж, чанга тэврээддухан дээр минь зөөлхөн үнссэн билээ.

Мултан- Улаанбаатар

Онцлох нийтлэлүүд