ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.05.22 11:05

Халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдлээ


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Коронавируст халдвараар 5,181,000 хүн өвчилж 333,000 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл 103,000, нас баралт 4,000-аар нэмэгджээ.

ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байгаа учраас Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэд онцгой анхаарлтай байж, амны хаалтаа тогтмол зүүн, гараа савандаж угаах, хүн хоорондын зайг 1.5-2 метр байхаар баримтлахыгзөвлөж байна. Мөн онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар битгий яваарай.

Сүүлийн 24 цагт шинээр гурван хүн ажиглалтад орж, 314 хүн тусгаарлах байрнаас гарнаар тугаарлах байруудад нийт 1,651 хүн байна.

ЗӨСҮТ өчигдөр хоёр зочид буудалд ариутгал халдваргүйтгэл хийсэн.

Өчигдөр найман байгууллага хамтран эрсдлийн үнэлгээг 8 дахь удаагаа хийж, хүн амын дунд халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

119 дугаар 224 дуудлага ирж, мэдээлэл зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд гадаадын улсуудаас 10 иргэн холбогдлоо. Иргэдийн зүгээс бэлэн мөнгөний машин/АТМ/-уудыг ариутгах талаар санал ихээр хэлж байна" гэв.

Онцлох нийтлэлүүд