ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2015.11.30 07:11

Хамбург олимпийн наадмыг зохион байгуулах өрсөлдөөнөөс гарчээ

Өчигдөр Хамбург хотын иргэд 2024 оны зуны Олимпийн наамдыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх үү гэдэгт бүх нийтийн санал хураалт явуулсан юм. Гэвч нийт иргэдийнх нь 50 хувиас дээш нь татгалзсан санал өгсөн байна. Ийн Германы хамгийн том хотуудын нэг Хамбург нэрээ татсанаар Лос-Анжелес, Ром, Парис, Будапешт хотууд 2024 онд болох хүн төрөлхтөний хамгийн том спортын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр үлдэв. Хамбург хотын тухайд тус олимпийн наадамд зориулж 7.4 тэрбум евро төсөвлөөд байсан бөгөөд Парис хотноо болсон халдлагыг зохион байгуулагчдын занал хийлэл, сүрдүүлэг иргэдийн саналд нөлөөлсөн хэмээн хотын нэр дэвшүүлэх комиссын захирал Николас Хилл мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “Бид ийм үр дүн хүлээж байсангүй. Парисын халдлага, 2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын хэрэг, дүрвэгсдийн нөхцөл байдал, допингийн асуудал. Эдгээр зүйлс ард иргэдийг залхааж, түгшүүртэй байдалд байлгаж байна.” гэжээ. 2024 оны Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг Олон улсын олимпийн хороо 2017 онд тодруулах юм.

Онцлох нийтлэлүүд