ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.06.22 03:06

Хамгийн дур булаам хүмүүс аль улсад байдаг вэ?

Аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "MissTravel.com" компанийн энэ асуултад хариулсан 100 мянга орчим хэрэглэгчийн үзэж буйгаар, хамгийн дур булаам эмэгтэйчүүд Бразилд, хамгийн дур булаам эрэгтэйчүүд Австралид амьдардаг байна.

Амарч, аялах улсаа сонгоход тус болж магадгүй гэж үзэн хамгийн дур булаам эрчүүд болон эмэгтэйчүүдтэй эхний 10 улсыг дор дурдлаа.

Хамгийн дур булаам эрчүүдтэй эхний 10 улсад Австрали, Итали, Британи, Шотланд, Испани, Америк, Ирланд, Бразил, Канад болон Голланд багтжээ.

Харин хамгийн дур булаам эмэгтэйчүүдтэй эхний 10 улсад Бразил, ОХУ, Колумб, Британи, Филиппин, Испани, Австрали, Болгар, Өмнөд Африк болон Канад орсон байна.

Онцлох нийтлэлүүд