ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2021.01.14 05:01

ХАМГИЙН ЗАЛУУ ТЭРБУМТАН ЭМЭГТЭЙЧҮҮД


Америкийн Форбес сэтгүүлээс жил бүр гаргадаг өөрийн хүчээр бизнесийн амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн жагсаалтанд багтсан 10 залуу эмэгтэй тэрбумтануудыг танилцуулахаар бэлтгэлээ. "Эмэгтэйчүүд шинэ бизнес эрхэлж, урьд өмнө байгаагүй их хөрөнгө хуримтлуулж байна" гэж Форбес онцолсон байна. Өөрийгөө бүтээсэн эдгээр топ эмэгтэйчүүдээс хамгийн залуу нь одоо 24 настай Кайли Женнер юм. Түүний нүүр будалтын эзэнт гүрэн болох Кайли Косметик нь ойролцоогоор 900 сая доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй бөгөөд 2022 он гэхэд 1 тэрбум долларын борлуулалт хийхээр төлөвлөжээ.

1.Кайли Женнер

"Кайли Косметикс"-ын үүсгэн байгуулагч


Нас: 21

Хөрөнгө: 1 тэрбум доллар

2. Худа Каттан

Make up artist, гоо сайхны блог хөтлөгч, "Huda Beauty"-ийн үүсгэн байгуулагч


Нас: 35

Хөрөнгө: 610 сая доллар

3. Рианна

Дуучин, хөгжимчин, гоо сайхны бүтээгдэхүүний"Fenty Beauty" брэндийг үндэслэгч


Нас: 31

Хөрөнгө: 600 сая доллар

4. Бейонсе Ноулз

Дуучин, хувцасны брэндийг үндэслэгч


Нас: 37

Хөрөнгө: 400 сая доллар

5. Катрина Лайк

Хувийн стилистийн онлайн үйлчилгээний "Stitch Fix"-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал


Нас: 36

Хөрөнгө: 380 сая доллар

6. Тэйлор Свифт

Хөгжимчин, дуучин, 10 удаагийн Грэммийн шагналын эзэн


Нас: 29

Хөрөнгө: 360 сая доллар

7. Неха Нархеде

"Confluent" платформыг үүсгэн байгуулагч


Нас: 34

Хөрөнгө: 360 сая доллар

8. Ким Кардашян

Гоо сайхны бүтээгдэхүүний "KKW Beauty" компанийг үүсгэн байгуулагч


Нас: 38

Хөрөнгө: 360 сая доллар

9. Уитни Вулф Херд

Болзоо апп "Bumble"-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал


Нас: 29

Хөрөнгө: 290 сая доллар

10. Серена Уильямс

Тамирчин, "Серена Венчурс" компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч


Нас: 37

Хөрөнгө: 225 сая доллар

Бэлтгэсэн: Ч.Биндэръяа

Онцлох нийтлэлүүд