Нийгэм
2014.12.31 01:12

Хангай зөрлөгт Нар харах ёслол болно

Монголын нэрт сэтгүүлч Жамбалын Гангаа агсны санаачилгаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард иргэд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх зорилго агуулсан шинэ оны анхны өглөөний нар харах ёслолыг эхлүүлж байсан билээ. Манай улсад анх удаа "Өдрийн сонин", Зам тээвэр, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулсан эл сайн үйл хэрэг жил ирэх тусам өргөжин тэлж, гадаад дотоодынхны сонирхдог нэг сайхан баяр болсон гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх байх. Энэ жилийн нар харах ёслолыг Багахангай дүүрэг, Багахангай дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт зохион байгуулах аж. Маргааш буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-нд зохион байгуулах уг ёслолын үеэр галын наадам, чөлөөт үзүүлбэр, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох юм байна.

Онцлох нийтлэлүүд