ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.03.03 11:03

Хараагийн хурд 2015 уралдааны цуваа

Монголын морин спорт уяачдын холбооны 2011 оны шилдэг, Сэлэнгэ аймгийн "Буган халиун ажнай" МСУХ-ны 2011, 2012 оны шилдэг, 2013 оны шилдэгийн шилдэг салбар холбоогоор шалгарсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Мандал хүлэг" МСУХ-оос жил бүрийн хаврын тэргүүн сард зохион байгуулагддаг "Хараагийн хурд 2015" уралдаан XVII жарны модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний билэгт сайн өдөр болж өнгөрлөө. Эрхэм уншигч та бүхэн энэхүү уралдааныг Пүрэв гарагийн 17:10 минутаас Эх орон телевизээр хүлээн авч үзээрэй.

Азарга: 80 гаран

1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Бат-Очирын халиун

2. Төв аймгийн Жаргалант сумын уяач Идэрбатын хамар цагаан зээрд

3. Төв аймгийн Баянчандмань сумын уяач Доржхандын цавьдар. Улсад хязаалан айрагдсан Ц.Баярхүүгийн цавьдар азарга юм.

4. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Баянмөнхийн хонгор

5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач "дархан" Алтангэрэлийн халтар. Давхар уяагаар Сэлэнгийн хаврын бүсэд айрагдсан.

Их нас: 80 гара

1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Бат-Очирын хээр. Давхар уяагаар Сэлэнгийн хаврын бүсэд айрагдсан. Завханы 90 жилд мөн айрагдаж байсан.

2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Ч.Батнарангийн хээр. Өнгөрсөн жилийн Хараагийн хурдад мөн айрагдаж байсан.

3. Төв аймгийн Жаргалант сумын уяач Алтансүхийн хээр

4. Төв аймгийн Борнуур сумын уяач Тамирын халиун

5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Пүрэвдоржийн бор

Соёолон: 50 гаран

1. Төв аймгийн Борнуур сумын уяач Эрдэнэбаатарын бор

2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Уяачдын холбооны тэргүүн Хаш-Эрдэний хээр

3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Золнайрамдалын саарал

4. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Ц.Цогтсайханы хар

5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Мөнхзаяагийн халтар

Онцлох нийтлэлүүд