ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.07.17 05:07

Харангадаж үхсэн 1200 гаруй зээрийн сэг зэмийг устгажээ

цагаан зээрийн сэг зэмийг зурган илэрцүүдСүхбаатар аймгийн Сүхбаатар суманд харангадаж үхсэн 1200 гаруй цагаан зээрийн сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулжээ.

Цаана нь даруй устгах шаардлагатай 1000 гаруй үхсэн зээр байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар үхсэн зээрийн сэг зэмийг бүрэн устгах техник хэрэгсэл дутмаг байгаа аж.

Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Т.Амарбаатараар ахлуулсан ажлын хэсэг тус сумын нэг болон гуравдугаар багийн газар нутгаар явж нөхцөл байдалтай танилцсан байна. Нэгдүгээр багийн нутагт 1200 гаруй цагаан зээр үхсэн байсныг нүхэнд бөөгнүүлж, ойр хавийн газраар ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн гуравдугаар багийн нутагт үхсэн 1000 гаруй зээрийг устгалд оруулах шаардлагатайг тус аймгийн Байгаль орчны газраас мэдэгдсэн байна.

Онцлох нийтлэлүүд