ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2020.04.29 12:04

Харцага, начин цолтой бөхчүүдийн дунд хандивын барилдаан зохион байгуулна


Монголын Үндэсний бөхийн холбоо, харцага, начин цолтой бөхчүүдийн дунд багийн халз барилдаан зохион байгуулах болжээ. Энэхүү хандивын сайн үйлсийн барилдаанаас олсон орлогыг Улсын онцгой комисс /УОК/ болон ХӨСҮТ-д цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хандивлах юм байна. Барилдаан ирэх ням гариг буюу 5-р сарын 3-нд "Unilive 88"-р суваг болон "DDISH live 900"-р сувгаар цацагдана. Харин үнэ нь 6000 төгрөг байна.

Онцлох нийтлэлүүд