Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Улс төр
2017.03.21 05:03

Хатсан, унасан ой модыг цэвэрлэж ойг залуужуулна

Хатсан ой зурган илэрцүүд

“Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хоёрдугаар хурал өнөөдөр “Туушин” зочид буудалд болсон.

Энэ үеэр хатсан, унасан ойн модыг цэвэрлэж шинэ ой мод үүсэх байгалийн тогтолцоог дэмжих шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байв. Улсын хэмжээнд 400 гаруй сая шоометр ийм ой мод байдаг аж. Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг “Эдгээр хатаж унасан моднууд нь байгальдаа хэрэгтэй. Тэгэхээр бид гуравны нэг, гуравны хоёр гэсэн зарчмаар цэвэрлэж авах шаардлагатай байгаа. Ингэж байж байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх процессыг дэмжиж шинэ залуу ой бий болох нөхцөлийг бүрдүүлдэг. Улс даяар хяналтын үүрэгтэй 40 гаруй ойн анги ажиллаж байна. Өргөн уудам нутагтай учир хүн хүчний хүрэлцээ бага байдаг” гэсэн юм.

Манай улс жилдээ 10-15 сая шоометр мод бэлтгэдэг. Үүний хажуугаар хулгайгаар мод бэлтгэдэг иргэд олон бий. Хуульд зааснаар зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн машиныг шууд хурааж улсын орлого болгож дуудлага худалдаагаар оруулдаг. Харин мэдээлэл өгсөн иргэнд орлогын 15 хувийг олгодог ажээ. Маш олон хүмүүс хуулиа мэдэхгүйгээс болж эрүүгийн хуулиар шийтгүүлдэг гэдгийг албаныхан санууллаа.

Онцлох нийтлэлүүд