ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.05.24 10:05

Хаягдал бохиор гутал хийжээ

Бохийг аль ч насны хүмүүс тайвшрах зорилгоор болон хоолны үлдэгдлийг шүдээ угаахгүйгээр цэвэрлэхийн тулд зажилдаг. Тэд зажилж дуусаад ихэвчлэн гудманд шууд хаях, эсвэл ширээний тавцангийн доор нялдаг.
Голландын Gumdrop хаягдал бохийг дахин боловсруулах санааг бодож олжээ.

Амстердамын гудамжин дахь маалингаар хийсэн бохиор дүүрчээ. Эхлээд цуглуулсан бохио боловсруулаад үл задрах хэсгийг гутлын үйлдвэр лүү явуулна. Бохины хаягдлыг ашиглан гутлын улыг хийсэн байна. Харин гутлын дээд хэсгийг арьс ашиглан хийжээ. Уланд нь Амстердам хотын газрын зураг дүрслэгджээ.

Амсдердамын явган хүний зам дээрээс нийтдээ 1500 тонн зажилсан бохь олджээ. Үүнийг цэвэрлэх гэж эрх баригчид сая сая еврог зарлагадаж байсан. Энэ харин ашигтай төсөл болжээ. Нэг килограмм бохины хаягдлаар дөрвөн шаахайны ул хийдэг ажээ.

Хотын удирдлага "Бид энэ асуудлыг шийдэх гэж зөндөө хичээсэн. Гэвч хаягдал нь хүний хэрэгцээ байна гэж хэн санах билээ" гэжээ.

Gumdrop-ийн төлөөлөгчид эдгээр гутлууд нь дэлхийн анхны худалдаанд гарсан бохиноос гаргаж авсан гутал гэдгийг баталж байгаа юм. Тус компани нь уг төслөө өөр олон хотод хэрэгжүүлэх, мөн цуглуулах хялбар аргыг хайж байгаа ажээ. 2018 оны зургаадугаар сард анхны хос гутлууд худалдаанд гарна. Өнгө нь ягаан, хар, улаан гэсэн гурван сонголттой байх юм. Нэг хос гутал 190 еврогийн үнэтэй зарагдах аж.




Онцлох нийтлэлүүд