ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.11.04 01:11

Хилийн цэргийн 0311 дүгээр ангид таван цэрэг амиа алдсан гэв

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн ар гэрийнхэн өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй уулзлаа. Ц.Даваасүрэнгийн хувьд "Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг зүйлүүд гараад байна. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байна. Өнөөдөр албаны хүмүүстэй, эцэг эхчүүдийг нүүр тулж уулзуулж байна" гэлээ.

Онцлох нийтлэлүүд