ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.03.21 12:03

Ховд аймагт болсон морин уралдааны үеэр мориноос унасан хүү нас баржээ

хурдан морины уралдаан өвөл зурган илэрцүүдЭнэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд болсон "Майдар эргэх ёслол" –ыг үйл ажиллагааны үеэр байгуулсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж гэмтжээ.

Тодруулбал, тус аймгийн харъяат 11 настай П гэх хүүхэд мориноос унаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар хүүгийн биеийн байдал сайжрахгүй байсаар өчигдөр нас баржээ. Энэхүү хэргийн талаар Гэр бүр хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Гуравдугаар сарын 14-нд авсан мэдээллээр энэ хавар зохион байгуулагдсан уралдаануудын үеэр 54 хүүхэд мориноосоо унаж тэдгээрийн зургаа орчим нь гэмтэл аваад байсан юм. Гэвч Засаг даргын ямар ч зөвшөөрөлгүйгээр иргэд, шашны байгууллагатай нийлэн нууцаар ийм уралдаан зохион байгуулсан бөгөөд энэхүү хууль бус уралдаан зохион байгуулсан байгууллага, хувь хүмүүстэй хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн” хэмээн мэдээлжээ.

Онцлох нийтлэлүүд