ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.01.03 02:01

Хойд зуслангийн зам түгжрэлтэй байна

Энэ удаагийн шинэ жилийн амралт урьд өмнө болоогүй урт хугацаагаар сунжирсан нь хотын иргэдийг чөлөөт хэрхэн яаж өнгөрүүлэхэд санаа бодлоо чилээх шаардлага гаргав бололтой.

Хотын ойролцоох амралтын газрууд захиалгад дарагдаж, амрагчдаа "багтааж шингээх" боломжгүй байгаагаас гадна зуслангийн газруудад хувийн орон сууцтай хүмүүс энэ хэдэн өдрүүдэд цэвэр агаарт гарч хүүхэд хөгшдөө баясгая хэмээн нүүдэллэсэн нь Долоон буудалаас хойших цорын ганц нарийхан замыг түгжрэлтэй болгож орхив.

Шинэ он гараад хоёр гурав хоноход энэ зам Шадивлангийн зуслангаас эхлээд 32-ын тойрог хүртэл өдрийн туршид тогтмол түгжрэлтэй өнжиж байна.

Онцлох нийтлэлүүд