ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.06.18 08:06

Хоносон хоолыг халаагаад идчихдэг

Хоносон хоолыг халаагаад идчихдэг бол хоносон сонинг шатаагаад түлэхээс өөр далд оруулах арга байхгүй.  “Өдрийн сонин” бол урсаж буй мэдээллийн агуу том мөрөн юм. Энэ сонины хувьд зог тусан авах эзнээ хүлээхийн завдалгүй дараагийнхдаа шахагдчихдаг.

Сонины улирлын захиалгаас хоцорч хаширсан хүн үгээ хэлж байна билээ. Өглөө болгон эрт босч хэвлэлийн мухлаган дээрээс өрсөж “Өдрийн сонин”-г авахгүй бол 10 цаг жаахан өнгөрлөө бол хаанаас ч олдохгүй зарагдаад дуусчихсан. Бусад сонин сэтгүүлүүд бол өөрийгөө рекламдсан шигээ үдэш болтол бүр маргааш нь ч байж л...

Хэдхэн жилийн өмнө хэв­лэл борлуулагчдын цөөнгүй нь айхтар улс төржсөн наймаачид байж билээ. Энэ муу “ӨС” нам засгийг минь шүүмжилж, энхрий хайрт Энхбаяр даргыг минь хүртэл элдвээр бичдэг болохоор нь зарахаас ч дургүй хүрдэг гэж үү. Хожим сонсохнээ өөр зорилготой тусгай даалгавартай хүмүүс ажилладаг байсан юм шиг байна лээ.

Одоо тийм юм байхгүй ч аанай ховор зэвэр байдгийн шалтгаан нь манай мэргэжил нэгтнүүд маань ( PM, сайт, сонин, бүр телевизийнхэн) эртээ нисч ирээд бидний хөлөө цуцтал явж тархиа гашилтал боловсруулсан бүтээлээр хооллон өдөржин жиргэж гарна даа. Буян болог зайлуул. Бид нэг удаа амрахад зурагт унтарч байсан тал бий шүү. Тэгэхлээр сониноо шуудангаар захиалчихсан нь аль алиндаа амар байдаг юм шүү хө.

Ж.ГАНГАА


Онцлох нийтлэлүүд