ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.06.21 11:06

Хоцрогдсон оюутан

Зах зээлийн нийгэм & капитализм. Бүхнийг мөнгөөр шийднэ. Энэ нь ч шударга. Төлбөртэй эрүүл мэнд, боловсролд шаардлага өндөр, чанар яаж муу байхав. Энүүнд суртал ухуулга орохгүй мөн амар болох нь ээ. Эхний жилүүдэд ийм л гаргалгаа харагдаад байсан .

Харамсалтай нь зөв таасангүй. Хөдөлмөрлөж, суралгүйгээр өөрөө ороод ирдэг сул олз зах зээлийн замаар дүүрэн хөглөрөөд дуусч өгөхгүй юм. 18, одоо 16-тай хүүхдүүд хайран мөнгө гэх зовлон үзээгүй болохоор дээд боловсролд шаардагдах сая сая төгрөгийн үнэ цэнийн мэдрэмжгүй. Хэрэв ар гэр нь уг гувчуурыг “өөр газраас” цавчиж барагдуулдаг бол сургалт улам л үнэгүйднэ. Зарим түгээмэл тархацтай  ангийн, алтны зэрэг  хулгай луйварт ч “Хүүхдийн төлбөр” гэсэн ариухан шалтаг явдаг.Төр, нийтийн төлөө сурч  байгаа аятай улсаас сар бүр 70 мянгаар угждаг ямар сайхан ааштай капитализм бидэнтэй тааралдчихваа. Орилж бахиран аргадуулж баймааж хүүхдүүдийн багыг нь цэцэрлэгт, томыг нь зах зээл рүү хөтөлж явах шив дээ.

Одоо гадуур сургуулиа төгссөн гэх утасны нурчихсан батарей шиг хоосон толгойнууд  хаалга үүд онголзуулан цувдаг үе эхэллээ. Хэрэв тэднээс ажилд авах дээрээ тулбал дахиж жинхэнээс нь сургаж эхэлдэг.

 

Ж.ГАНГАА

Онцлох нийтлэлүүд