ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.03.11 03:03

Хоёрдугар сарын шилдэг тамирчинд өрсөлдөх тамирчдын нэрс тодорчээ

ЗурагЭнэ оны хоёрдугаар сард үзүүлсэн амжилтаараа манлайлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан нийт долоон тамирчныг “Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтанд нэр дэвшүүлж байна.

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос тухайн сард болсон уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард Францын Парис хотноо болсон жүдо бөхийн “Парисын Их дуулга” тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ц.Цогтбаатар нар анх удаа сарын шилдэг тамирчны шалгаруулалтанд өрсөлдөхөөр болов.

Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн боксын шигшээ багийн тамирчид болох Х.Энх-Амар, Б.Мишээлт, О.Жаргалан нарыг нэр дэвшүүлсэн байна. Мөн ирэх наймдугаар сард Индонезийн Жакарта хотноо болох Азийн XVIII наадмын өмнөх сорилго тэмцээнд түрүүлсэн таэквондогийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин энэ сарын шалгаруулалтад багтав. "Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалт энэ сарын 16-ыг хүртэл үргэлжилнэ. “Сарын шилдэг тамирчин”тодруулах журам: Сар бүрийн эхний хагаст тодрох сарын шилдэг тамирчинг тодруулахдаа дараах зарчмыг баримтална.

1. Спортын сэтгүүлчдийн санал - 50 хувь /Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран/

2. Онлайн санал асуулга - 50 хувь /цахим сайтууд, бусад онлайн хэрэгслүүдээр/ Энэ сарын шалгаруулалт 3дугаар сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд шилдэг тамирчны шагналыг дараагийн долоо хоногт нь гардуулна.

Онцлох нийтлэлүүд