ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.07.18 11:07

​ Хоёр машин мөргөлдөж нэг хүүхэд нас барж, дөрвөн хүн гэмтжээ

Осол зурган илэрцүүд

Энэ сарын 17-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 277 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтсэн байна.

Мөн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч хоёр, явган зорчигч дөрөв бүртгэгдсэн байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг “Ургах наран” хорооллын урд замд амины T.Prius-20 маркийн автомашин T.Prius-11 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч нэг нас зургаан сартай Г-н амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн.

Мөн Архангай аймгийн Хашаат сумын нутаг асфальтан замд T.landcruiser маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 57 настай Д-н амь нас хохирсон хэргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Онцлох нийтлэлүүд