ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.06.15 11:06

"Хоёр хотын цадиг" үзэсгэлэн нээлтээ хийнэ

"Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв"-ын санаачилгаар “Хоёр хотын цадиг” үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгээр уур амьсгалын өөрчлөлт, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хотын засаглал зэрэг сэдвүүдээр иргэдийн оролцоотой хөгжүүлсэн газрын зургуудыг фото зураг болон бусад хэлбэрээр олон нийтэд хүргэх юм.Үзэсгэлэн 2018 оны 06-р сарын 20-оос хотын 3 байршилд дэлгэгдэнэ.



Үзэсгэлэнгийн үеэр мөн “Уур амьсгалын өөрчлөлт ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?”, “Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн нөхцөл байдал”, “Агаарын бохирдлыг хүүхдүүдийн оролцоотойгоор зураглах нь” зэрэг сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж хотын засаглалд иргэдийн оролцооны талаар сургалт зохион байгуулах юм.

Онцлох нийтлэлүүд