ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.02.07 05:02

Худалдаж авах машиныхаа бүх мэдээллийг цахимаар сонирхох боломжтой

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас автомашин, өөрөө явагч хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан байгуулан, татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсруулж, www.smartcar.mn цахим хуудсыг ажиллуулж эхэлжээ. Уг системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд мэдээллийн сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцох боломж нээгдэж байгаа аж. Мөн иргэд цахимаар тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг бүрэн авах боломжтой гэнэ.Уг цахим хуудсаас та сонирхсон тээврийн хэрэгслийнхээ улсын бүртгэлийн дугаараар нь татвар, албан журмын даатгал, техникийн үзлэг, оношлогооны талаарх мэдээллийг компьютер, гар утас, таблетаасаа (https://itunes.apple.com/us/app/smart-ub/id708807878?mt=8 холбоосоор i-phone, i-pad, https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.smartub&hl=en холбоосоор андройд үйлдлийн системтэй утсанд) smartcar апликейшн татаж суулгаснаар цаг хугацаа, газар зүйн байршлаас үл хамааран мэдээлэл авах боломжтой юм байна. Мөн автомашин худалдах буюу худалдан авах гэж байгаа бол тухайн тээврийн хэрэгслийнхээ улсын бүртгэлийн дугаарыг оруулж мэдээлэл авч болох нь.

Онцлох нийтлэлүүд