ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2019.06.14 11:06

Хурдан морины бүсийн уралдаан, аймгуудын баяр наадмын тов гарлаа

Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, Баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион явуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэртэй уялдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагуудаас тавьсан юм байна.

Аймаг, орон нутгаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Харин Сэлэнгэ аймгийн баяр наадмыг долдугаар сарын 4,5-нд, Өмнөговь долдугаар сарын 6, 7-нд, Дундговь, Өвөрхангай долдугаар сарын 8, 9-нд, Төв аймаг долдугаар сарын 8-10, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл аймаг долдугаар сарын 9-10,Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтий аймгийн баяр наадмыг долдугаар сарын 10, 11-нд тэмдэглэхээр тогтжээ.

Онцлох нийтлэлүүд