ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2016.01.29 01:01

“Хурд” хамтлаг Солонгост тоглолт хийнэ

"Хурд" хамтлаг БНСУ-д ажиллаж амьдарч буй эх орон нэгтнүүддээ зориулан тоглолт хийх гэж байна. Тоглолт ирэх сарын 7-8-нд болно. "Хурд"-ынхан Сар шинийг тохиолдуулан энэхүү тоглолтыг хийж байгаа аж.

Тэд эх орноосоо хол суугаа монголчууддаа “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай”, “Эх оронтойгоо би адилхан”, “Зураг шиг бүсгүй”, “Санаж байна”, “Хайрын сарнай” зэрэг уран бүтээлээ хүргэхээр төлөвлөжээ. Тоглолтод “Чоно” хамтлагийн дуучин Д.Дэрмээ оролцох юм байна.

Онцлох нийтлэлүүд