ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.12.04 06:12

Хуучин утсыг шинэ хэмээн зардаг байжээ

ШӨХТГ, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран гарын утасны худалдаа эрхэлдэг газруудад шалгалт хийжээ. Уг шалгалтад "Теди төв", "Монтел" ХХК, "Дархан жонон" ХХК, "Түгээмэл" ХХК, "Ди Би Ди" ХХК-иудын гар утасны худалдааны төвийг хамруулсан байна. Шалгалтаар худалдаалж буй гар утасны гарал үүсэл тодорхойгүй, хуучин утсыг шинэ хэмээн зардаг, баталгааны хуудас нь хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй зөрчил илэрчээ. Тиймээс шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд гар утас худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна.

Онцлох нийтлэлүүд