Цаг үе
2021.04.09 12:04

ХХЕГ: Цэргүүд айлаас мотоцикл аваад, уул руу зугтсан

Өнгөрсөн шөнө хил хамгаалах ангид харуулын даргаа хөнөөгөөд, галт зэвсэгтэй зугтсан асуудлаар ХХЕГ-аас албаныхан мэдээлэл хийлээ.

Ховд аймгийн Чандмань сумын иргэн М, Говь-Алтай аймгийн Баян-Өндөр сумын харъяат Х нар харуулын даргаа хөнөөгөөд, галт зэвсэг аван, хилээс 15 километрийн зайд байрлах айлд очиж, мотоциклийг нь аван 50 км гаруй газар яваад, уул руу орж бүгжээ. Амиа алдсан харуулын дарга гэр бүлтэй, гурван хүүхдийн эцэг байжээ. Энэ талаар ХХЕГ-ын захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч Ш.Лхачинжав

“Өргөсөн тангарагаасаа няцаж, онц ноцтой хэрэг үйлдэн, албаа хаяж явсан 19 настай залуусын өмнөөс харамсаж байна. Манай ангид цэргүүдийн сэтгэл зүйг хариуцсан мэргэжилтэн ажилладаг. Хоёр цэргийн хувьд сэтгэл зүйн асуудал байгаагүй, ямар шалтгаанаар энэ хэргийг үйлдснийг урьдчилан таамаглах боломжгүй байна. Дэглэлт, дүрмийн бус харилцаа гэх зүйлийг арван жилийн өмнөөс арилгасан. Харуулын дарга цэргүүдтэй хүнлэг харьцдаг байсныг цэргүүд хэлж байгаа. Хэрэг үйлдсэн цэргүүдийн ар гэрт мэдээлсэн, эцэг эхийн зүгээс гайхаж харамсаж буйгаа илэрхийлээд байна. Амиа алдсан харуулын даргын хувьд ажилдаа гарамгай, шилдэг алба хаагч, гурван хүүхдийн эцэг байсан. Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан харуулын даргын ар гэрт нэг удаадаа 50-60 сая төгрөгийг олгох хуулийн үндэслэлтэй. Хэрэг үйлдсэн цэргүүдэд зохих хууль дүрмийн дагуу хариуцлага тооцно” гэлээ.

Онцлох нийтлэлүүд