ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.11.27 08:11

Хэрэв Монголд Эбола орж ирвэл гэр хорооллын жорлонгууд хамгийн эмзэг цэг болно

"Дэлхийн 00-ын өдөр" монголчууд ч дуугүй суусангүй. Эрүүл мэндийн яаманд энэ өдөрт зориулсан хэвлэлийн хурал болж, хүн амын эрүүл мэнд, ариун цэврийн байгууламжийн асуудлаар ажилладаг мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм. Тав тухтай 00-ын өрөө гэдэг хүнийамьдралын салшгүй хэсэг. Гэсэн ч хүн амын талаас илүү хэсгийн хувьд энэ бүхэн мөрөөдөл төдий зүйл хэвээр байна.Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2011 онд хийсэн судалгаагаарнийслэлийн хүн амын 63 хувь нь гэр хороололд амьдардаг агаадтэдний 85-89 хувь нь стандартын шаардлага хангаагүйэнгийн нүхэн жорлонтой аж. Дэлхийн 00-ын өдрийг зүгээр ч нэг бий болгоогүй. Олон оронд энэ өдөр 00-ын асуудалдаа анхаарал хандуулж, ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ муутай хэсэгтээ тусламж үзүүлэхээр хандив цуглуулдаг юм билээ. Дэлхий дээр өнөөдөр 1,1 тэрбум хүнил задгай бие засдаг гэхээр энэ сэдэв зөвхөн монголчуудын асуудал биш. Ийм байдалтай орнуудад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл хамгийн өндөр байдаг нь бидэнд ч хамаатай сэдэв.

ЭМЯ-ны Нийгмийнэрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Бохир гарын өвчин гэж халдварт шар өвчингболовсон байдлаар нэрлэдэг ч үнэндээ өтгөн мөрийн замаар дамждаг" гэлээ.Бие зассаны дараа гараа угааж заншаагүй, иргэд, хүүхдүүд халдварт өртөмтгийгэсэн үг л дээ. Суулгалт, харшил, уушгины замын өвчнүүд ч мөнөөх гар угаадаггүй зуршлаас үүдэлтэй. Тэр ч байтугай дэлхий нийтийг түгшээсэнЭболагийн халдвар Монголд орж ирвэл гэр хорооллын жорлон эрсдэлт хүчин зүйл гэнэ. Учир нь Эбола хүний өтгөн, шингэнээр дамждаг гэж байгаа.Эхний ээлжинд мэргэжилтнүүд мөнгө зарахгүйгээр өөрийгөө хамгаалах энгийн аргуудыг иргэдэд зөвлөв. Бие зассаны дараа гараа савандаж угаах нь өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалах эхний алхам. Өвөл болохоор гэр хорооллын гудамжинд хальтирч, гэмтсэн хүмүүс Гэмтлийн эмнэлгийг зорих ньолширдог. Ядаж л гэр хорооллын оршин суугчид саарал ус буюу угаадсаа үнсэндээ шингээн хөлдөөж, хогийн машинд ачуулах хэрэгтэйг мэргэжилтэн санал болгов. Гэр хорооллынхон жорлон, муу усны нүх шинээр ухах газаргүйн улмаас угаадсаа гудамжиндаа асган өөрсдөдөө түвэг уддаг. Улаанбаатарын хөрс, агаар, усны бохирдолд "жинтэй хувь нэмэр оруулж байгаа" гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг шийдэх дорвитой арга шийдвэр гаргагчдад одоохондоо алга.

ХаринACFолон улсынбайгууллагынхан гэр хорооллын жорлонг сайжруулах арга замын эрэлд хатжээ. Тэдний санал болгосон "Эко жорлон" хүний өтгөн, шингэнийг тус тусад нь саванд ялгаж авдаг. Хүний ялгадсыг тэд компост бордоо болгохоор ажиллаж буй.Олон оронд ялгадсыг бордоо, метан хий болгож хувиргах арга нэвтэрсэн ч Монголын өвөл мэргэжилтнүүдийн толгойн өвчин болжээ. Герман, Хятадын эрдэмтэдтэй хамтран Монголын хүйтэн сэрүүн нөхцөлд өтгөнийг боловсруулж, хөрс сайжруулагч бордоо гаргаж авахаар 2010 оноос хойш ажиллажээ. Ялгадаснаас бордоо үйлдвэрлэх тэдний жижиг цех шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхийн тулд шинэ стандарт бий болгохоор ажиллаж буй. ДЭМБ-ын 2006 онд гаргасан"Ялгадсыг бордоожуулах зааварчилгаа"-г дагаж мөрддөг гэнэ шүү. Бордоо үйлдвэрлэх ажилтнууд төсөлд хамрагдсан өрхүүдээс түүхий эдээ цуглуулж авах шинэ ажилтай болсон. Иргэд харинүйлдвэрийн шаардлага хангасан түүхий эд гаргаж авахын тулд өтгөнөөр бие зассаны дараа үртэс, шороо хийх, жорлонд ямар нэг химийн бодис болон ариутгах, цэвэрлэх бодис хийхгүй байх үүрэг хүлээжээ. Эко жорлон 500 гаруй мянган төгрөгийн өртөгтэй бүтдэг нь гэр хорооллынхны хувьд хэцүү. Гэсэн ч эрүүл мэндэд зарцуулсан нэг доллар нь найман долларын ашиг үзүүлдэг тооцоог эрүүл мэндийн эдийн засагчид хийсэн. Эрх баригчдын хувьд ч халдварт өвчний дэгдэлтийн дараа эмчлэхээр хүчээ барахаар урьдчилан сэргийлэхэд мөнгөзарцуулсан нь өлзийтэй шүү дээ. Одоогоор ACFөтгөн, шингэн ялгах зориулалт бүхий жорлонгийн суурь хэсгийн зардлыг дааж, оршин суугчид кабины хэсгийг өөрсдөө хийх буюуүнийг нь төлөх байдлаар сайжруулсан жорлонтой болох ажил явж байна. Өдгөө Сонгинохайрхан дүүргийн 200 гаруй өрх "Эко жорлонтой" болсон агаад төслийн шугамаар дөрвөн ч компанийг сайжруулсан жорлон үйлдвэрлэхэд сургасан амжилттай.Хэрэв ялгадас бордоо болж хувирбалцаашдаа энэ ажил олон улсын байгууллагындэмжлэггүйгээр явна гэж ACF-ийнхэн найдаж байна. Түүхий эд нь Улаанбаатарын гэр хороололд арвин байх уг шинэ бизнес шинэ ажлын байрнууд бий болгох юм.Төрийн зүгээс сайжруулсан жорлонг санхүүжилтээр дэмжих, энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлбэл иргэд өөрсдөө ч гэр хорооллын жорлонгийншинэчлэлийг өртөөлөн авч явах нь дамжиггүй.

Нийслэлийн зүгээс Гэр хорооллыг дахинтөлөвлөх төсөлдөө найдвар тавьж байгаа учраасжорлонг сайжруулах санааг ойшоогоогүй юм билээ. Иргэдийн зүгээс ч газраа байраар солихын хооронд жорлондоо мөнгө үрэх хэрэг байна уу гэсэн хүлээлт ажиглагдах болжээ. Үнэндээгэр хороолол бүхэлдээ орон сууцны хороолол болж хувирах, эсвэл дэд бүтцэд холбогдох дэврүүн мөрөөдөлд автвал олон хүний нас хүрэхгүй байж мэднэ. "Дэлхийн 00-ын өдөр"-ийн уриа нь "Бид хүлээж чадахгүй". Дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь бие засах газаргүйн улмаас охид бүсгүйчүүд ичгүүртэй байдалд орох, хүчирхийлэлд өртөх эрсдэлд амьдардаг. Ил задгай бие засах байдлыг яаралтай эцэслэн шийдвэрлэхэданхаарах хэрэгтэй гэдгийг дэлхий нийтэд ойлгуулахаар ийм өгүүлбэр шигтгэжээ. Монголын нөхцөлд ч хотын захынхорооллынсургуулийн сурагчидгадаах нийтийн жорлон ашиглаж, дотуур байрныхүүхдүүд ичиж айх зовлон амсдаг. Сургуулийн жорлон хүрэлцээ муутай гэсэн судалгааны дүнг сонсоод,зургаан настнуудад санаа зовж байх чинь. Гадаах жорлонгийн эвгүй үнэрээс болоод хүүхэд ухаан алдаж унасан тохиолдол ч гарчээ. НҮБ-ын Хүн амын сангийнхны хувьд ариун цэврийн шаардлага хангасан жорлонгийн загвар гаргах, стандарт боловсруулах ажилд засагт тусалж байгаа гэнэ лээ.

Гэсэн ч гэр хорооллынхонд ч бас асуудлаа шийдэл болгон хувиргах боломж байна. Жорлонгийн шийдэл эргэж магадгүй нь. ACF-ийн мэргэжилтэн Ц.Батцэрэн "Төвлөрсөн шугам сүлжээ нөөцийг асар их хэмжээгээр хэрэглээд бохирдлоо яах вэ гэсэн асуулт үлдээдэг. Тогтвортой ариун цэврийн байгууламж ус хэрэглэдэггүй. Өтгөн, шингэнийг бордоо болгон хувиргадаг учраас бохирдол үүсгэхгүй" гэлээ. Байгалийн юмс эргээд байгальдаа шингэх энэ тогтолцоог "Ариун цэврийн байгууламжийн хоёр дахь хувьсгал" хэмээн нэрлэх болжээ. Органик хаягдлыг компост бордоо болгох, саарал усыг дахин цэвэршүүлж ашиглах, хур борооны усыг ашиглах нь байгальд ээлтэй технологи.

Монголчуудын хувьд ч дэлхийн шинэ хандлагаас хоцрохгүйгээр жорлонгийн хувьсгал хийх боломж бий.

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд