Гадаад
2021.02.23 09:02

Хятадад тэнгисийн гүнээс нефть, байгалийн хийн том орд олжээ

НҮБ далайн ёроолын олборлолтын төлөвлөгөөг зарлав

БНХАУ-ын Бө Хай тэнгисээс газрын тос, байгалийн хий бүхий асар том орд газар "Bo Zhong 13-2"-г олж илрүүлсэн талаар CCTV мэдээллээ. Уг орд газар нь 100 сая тонн газрын тос, байгалийн хийн нөөцтэй аж. Тус ордыг илрүүлснээр Хятадын олборлох газрын тос, байгалийн хийн нөөцийг нэмэгдэх юм.

"Bo Zhong 13-2" орд газар байрлах далай усны гүн нь 23.2 метр бөгөөд газрын тосны давхарга далайн ёроолоос доош 346 метрийн гүнээс эхэлж байгаа аж. Түүнчлэн газрын тос агуулах гүний хэмжээ нь 5223 метр доош үргэлжлэх юм байна.

Дашрамд дуулгахад, тус ордоос өдөрт дунджаар 300 тонн түүхий нефть болон 150 мянган шоо метр байгалийн хий олборлох боломжтойг туршилтаар тогтоожээ.

Онцлох нийтлэлүүд