ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.05.23 12:05

Хятадын бизнесменд цаазаар авах ял оноов

Хятадын шүүх нүүрс олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн эзэн, бизнесмен Лю Ханд цаазаар авах ял оноосон байна. Түүнийг гэмт хэрэг үйлддэг бүлэг байгуулж хүний амь бүрэлгэсэн, хууль бусаар зэвсэг наймаалсан зэрэг хэргээр буруутгасан юм. Лю Хан, түүний дүү гээд нийтдээ 37 хүнийг баривчилж цаазаар авах, 11 жил хорих ял оноосон байна. Хятадын прокурорын газраас тус бүлгийг 1993 онд байгуулагдаж маш олон гэмт хэрэг үйлдсэн гэв. Лю Ханий хэрэг нь нэлээд дуулиан тарьсан бөгөөд Хятадын эрх баригчдын хээл хахуультай тэмцэх хүрээнд явуулж томоохон ажил аж.

Ю.Дэлгэр

Онцлох нийтлэлүүд