ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.05.09 09:05

Хятад Вьетнамын хооронд мөргөлдөөн гарчээ

Өмнөд Хятадын тэнгисийн  Параселийн арлын ойролцоо Вьетнам болон Хятадын усан онгоцуудын хооронд мөр­гөлдөөн гарчээ. Үүний улмаас Вьетнамын долоон иргэн шархадсан байна. Хятадын тал тэнгист өрөмдлөг хийж, цооног суурилуулах гэснийг Вьетнамын тэнгисийн цэргийнхэн эсэргүүцжээ.  Сөр­гөлдөгч талууд нэг нэгнийхээ эсрэг гал нээгээгүй боловч Вьетнамын тэнгисийн цэр­гийнхэн даралттай ус шүршигч ашигласан гэнэ.  Тус өрөмдлөг хийх газар нь хилийн ойролцоох маргаантай бүс нутаг бөгөөд аль аль тал нь өөрийнх хэмээн үздэг аж.

Бээжин өнгөрсөн амралтын өдрөөр Өмнөд Хятадын тэн­гист “CNOOC 981” газрын тосны өрөмдлөгийн цамхгаа байршуулж эхэлсэн нь хөрш орнуудаа өдөөн хатгасан үйлдэл болжээ. Үүний ха­риуд Вьетнамын эрх ба­риг­чид улсынхаа ашиг сонирхлыг хамгаалахын тулд шаардлагатай гэж үзсэн бүх арга хэмжээг авна хэмээн анхааруулга өгсөн. БНХАУ энэ хэрэгт Вьетнамыг буруутгаж байгаа бол АНУ-ын Төрийн департамент үүнд тус улсыг буруутгасан байна.

Хятад улс нь Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудыг оруулан, “U” хэлбэрийн хэсгийг өөрийн эзэмшлийн хэмээн зарласнаар хөрш Филиппин, Бруней, Малайз, Тайваньтай газар нутгийн маргаан дэгдээ­гээд буй юм.

Онцлох нийтлэлүүд