ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2017.01.12 03:01

Хятад улс нүүрснээс татгалзаж байгалийн хийн хэрэглээг нэмэгдүүлнэ

Хятад улсын агаарын бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрсэн учраас нүүрсний хэрэглээг багасгах бодлого баримталж байна. Үүний улмаас тус улсын гадаадаас авах байгалийн хийн хэмжээ нэмэгдэж байна. “SCI International" байгууллагаас мэдээлснээр Хятадын гаднаас авах байгалийн хий 2017 онд 30 хувиар нэмэгдэнэ. Цаашлаад 2020 оны төгсгөлд байгалийн хий эрчим хүчний нийт хэрэглээний 40 хувийг хангана гэж үзжээ. Харин 2015 оны эцсийн байдлаар эрчим хүчний нийт түүхий эдийн гуравны хоёрыг нүүрс дангаараа эзэлж байсан юм. Ийнхүү агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн учир Хятадын Засгийн газар 2020 он хүртэл 360 тэрбум ам.долларыг сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд зарцуулна гэж мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд