ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.08.23 03:08

Хятад хоригийн эсрэг байна

АНУ-ын эрх баригчид Украины хэрэг явдлын улмаас Оросын эсрэг авсан хоригтоо дэлхийн янз бүрийн орнуудыг нэгтгэхийг хичээж байна.

 АНУ-ын Төрийн депортаментын зохицуулагч, элчин сайд Дэниел Фрид энэ тухай Литовын хэвлэлд ярилцлага өгөхдөө Хятадыг АНУ хоригт нэгдэхийг ятгаж байгаа гэсэн байв. Төрийн департамент нь тийм асуудал байсныг пүрэв гаригт  батлажээ.

 АНУ ба түүний ойрын холбоотнуудаас гадна өөр ямар орнууд хоригт оролцоход бэлэн байгаа вэ гэсэн асуултад Америкийн дипломатч хариулахдаа, Норвеги, Швейцарь хоёрыг нэрлэсэн байлаа.

 Европын холбооны биш эдгээр орнууд “ЕХ-ны хоригийг дэмжиж байгаа” бөгөөд “Бид Өмнөд Солонгос, Сингапуртай ярилцаж байна. Хятадтай зөвлөлдсөн ба энэ хэлэлцээрийг үргэлжлүүлнэ” гэж Фрид ярьсан байлаа.

 Худалдаа эдийн засгийн харилцааг улстөржүүлэх хэрэггүй

 Долдугаар сард Хятадын ГХЯ мэдэгдэхдээ, “олон улсын харилцаанд  юм л бол хориг тавьдаг, хориг тавихаар заналхийдэг практикийн эсрэг” Хятад улс тууштай зогсож байгаа. “Зохих талууд яриа хэлцлээр асуудлаа шийдэж, худалдаа, эдийн засгийн харилцаагаа  улс төржүүлэхгүй байна гэдэгт найдаж байна” хэмээн Хятадын дипломатч Хун Лэй хэлсэн байв.

Онцлох нийтлэлүүд