ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2017.08.13 06:08

Хүй долоон худагт шагайн харвааны тэмцээн болно

шагайн харваа зурган илэрцүүд

Энэ сарын 19, 20-нд Хүй долоон худагт Монголын шагайн харвааны холбооны 30 жилийн ойд зориулсан шагайн харвааны тэмцээн болох юм байна. Уг тэмцээнийг Монголын үндэсний уламжлалт шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, ахмад харваачдаас залуу үед уламжлалт ёс жаягийг өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.

Тэмцээн Монголын Шагайн харвааны холбоо /МШХХ/-ны “Шагайн нэгдсэн харвааны дүрэм”-ийн дагуу явагдах юм. Мөн МШХХ-ны Анхдугаар бага хурлаар батлагдсан журмын дагуу шинээр стандартчилагдсан Цол, Зэрэг, Малгай, Малгайн тэмдэг, залааг эдэлж хэрэглэнэ. Шагайн харвааны тэмцээнд оролцож буй бүх харваачид үндэсний дээл хувцастай оролцох ёстой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Онцлох нийтлэлүүд