ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.11.30 05:11

Хүндэт харуулынхан 90жилийн ойгоо тэмдэглэж байна

Монгол Улсын төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох, хэв журам сахиулах, харуул хамгаалалтын гурамсан үндсэн үүрэг бүхий Зэвсэгт хүчний 032 дугаар анги бий болж, энэ өдрүүдэд түүхт 90 жилийнхээ ойг ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна.Өнөөдөр тус ангиас Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж Ангийн захирагч, хурандаа Л.Батболд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөх Р.Оргил, Засаг даргын орлогч Л.Нармандах, Цэргийн штабын дарга Л.Батаа тус ангийн үе үеийн ахмад дайчид болон ангийн бие бүрэлдэхүүн их цагаан сүлдэндээ хүндэтгэл үзүүлсэн юм.Мөн энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөх Р.Оргил ангийн бие бүрэлдэхүүнд Засаг даргын мэндчилгээг хүргэж "Эх орны дөрвөн зүг найман зовхисоос эрдэм боловсрол, бие хаа, зүс царайгаараа үеийнхнээсээ шилэгдсэн залуус та бүхэн албаа нэр төртэй хаагаарай. Монгол цэргийн сүр жавхаа, хийморь цог нь болох төдийгүй бүс нутаг, тив дэлхийн зочид төлөөлөгчдөд эх орны минь нүүр царай болон учирдаг та бүхнээрээ бахархаж байгаагаа илэрхийлж байна" хэмээн Ж.Ёндонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт тус ангийн бие бүрэлдэхүүнд иж бүрэн Компьютер, нөөтбүүк, дурсамж гардууллаа.

Онцлох нийтлэлүүд