ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.07.17 05:07

​Хүний эрхийн комиссын дарга, гишүүдийг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн комиссын дарга, гишүүдийг хүлээн авч уулзлааМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж, комиссын гишүүдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Уулзалтын үеэр Хүний эрхийн комиссын үйл ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа. Мөн тус комиссын хувьд төсөв, орон тоо зэрэг тулгамдсан асуудал байдаг талаар Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж дурдаж байв.

Онцлох нийтлэлүүд